images

Монгол цэргүүд 20 орны 300 гаруй энхийг сахиулагчтай уралдав

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2025-02-12


   НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй Монголын 13 эрэгтэй, хоёр эмэгтэй энхийг сахиулагч Өмнөд Суданы нийслэл Жуба хотноо энэ сарын 8-ны өдөр болсон "Норкон-2025" маршийн тэмцээнд хэд хэдэн байр эзэллээ. Тэмцээнд дэлхийн 20 орны 300 гаруй энхийг сахиулагч 25 км замыг 10 кг ачаатай туулан өрсөлджээ. Тэгвэл манай улсаас эрэгтэйчүүдийн маршийн төрөлд уралдсан ахлагч Б.Батзаяа хоёр цаг 16 минутанд барианд орж дөрөвдүгээр байр, дэд ахлагч П.Ишдорж хоёр цаг хорин хоёр минутаар долоодугаар байр, дэд ахлагч С.Даваа хоёр цаг хорин гурван минутаар есдүгээр байранд тус тус шалгарчээ. Энэ төрөлд Энэтхэгийн энхийг сахиулагч хоёр цаг есөн минутаар тэргүүн байр эзэлсэн байна. Харин эмэгтэй энхийг сахиулагчдын төрөлд Польшийн энхийг сахиулагч гурван цаг 11 минутад барианд орж, тэргүүн байр эзэлсэн бол дэд байранд Монголын энхийг сахиулагч, дэд ахлагч Б.Ууганцэцэг гурван цаг 14 минутаар, есдүгээр байранд гурван цаг 18 минутаар дэд ахлагч Э.Оюунтунгалаг тус тус шалгарав. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.