images

Япон: Өөд болсон хүмүүсийн 100 гаруй тэрбум иенийн хөрөнгийг улсын санд шилжүүлжээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2025-02-12


   Японы Дээд шүүх өнгөрсөн онд өөд болсон өв залгамжлагчгүй хүмүүсийн 101.5 тэрбум иенийн хөрөнгийг улсын сан хөмрөгт шилжүүлсэн тухай “Тhe Nihon Keizai Shimbun” сонин мэдээлэв. Энэ нь 10 жилийн өмнөхтэй харьцуулахад гурав дахин өссөн үзүүлэлт ажээ. Сүүлийн үед тус улсад асран хамгаалагч, өв залгамжлагчгүй, ганцаараа амьдардаг өндөр настнуудын тоо нэмэгдсээр байгаа юм. Эрүүл мэнд, хөдөлмөр, халамжийн яамны 2023 оны судалгаагаар 65 ба түүнээс дээш насны хүн амын 21.6 хувь буюу 8.55 сая хүн ганцаараа амьдарч байгаа бөгөөд энэ хандлага үргэлжилбэл 2050 он гэхэд ийм өрхийн тоо 10 саяд хүрэх төлөвтэй байна. Тус улсын хуулиар өв залгамжлагчгүй хүн өөд болохдоо хөрөнгөө бусдад шилжүүлэх, хандивлах талаар гэрээслэл үлдээгээгүй бол шүүхээс томилогдсон үл хөдлөх хөрөнгийн мэргэжилтэн тухайн хүний төлөгдөөгүй нийтийн үйлчилгээний төлбөр, татвар зэрэг өрийг барагдуулж, үлдсэн хөрөнгийг улсын санд шилжүүлдэг журамтай ажээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.