53 хүн багшлах эрхийн гэрчилгээтэй боллоо
Чихэнд чимэгтэй
2025-02-12
Монгол улсын Боловсролын их сургууль, "Отгонтэнгэр" их сургууль, Санхүү эдийн засгийн их сургууль, Олон улсын "Улаанбаатар" их сургуулийн багшлах эрхийн сургалтад хамрагдсан эхний ээлжийн 53 хүн өчигдөр гэрчилгээгээ гардаж авлаа. Тэдэнд их, дээд сургуулийн мэргэжлийн багш нар сэтгэл судлал, боловсролын сэтгэл судлал, хүүхдийн хөгжил хамгаалал, сурган хүмүүжүүлэх зүй, харилцаа, суралцахуй, багшлахуй болон тухайн мэргэжлийн агуулгаар боловсруулсан хөтөлбөрөөр сургалт оржээ. Сургалтыг цахим, танхим хосолсон хэлбэрээр явуулж, хамрагдсан хүмүүс багшлах дадлага хийж, шалгалт өгснөөр анхны төгсөлтийг зохион байгуулсан байна. Багшлах эрхийн сургалт явуулж буй их сургуулиуд цаашид улиралд нэг удаа элсэлт авахаар төлөвлөжээ. Тухайлбал, Боловсролын их сургуулийн багшлах эрхийн сургалтад 82 хүн хүсэлт гаргаснаас 10 нь шаардлага ханган суралцаж байгаа юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.