Францын ерөнхийлөгч өөрийг нь шоолсон бичлэгийг улам түгээв
Анд нөхдийн мэдээ
2025-02-12
Хиймэл оюуны технологи ашиглан Францын ерөнхийлөгч Эммануэль Макроныг инээдмийн киноны жүжигчин, дуучин МакГивер болгон хувиргасан бичлэг олон нийтийн сүлжээнд нийтлэгдэж, ерөнхийлөгч өөрөө хүртэл үүнийг цахим хуудсандаа байршуулсан байна. Учрыг тодруулбал, өнгөрсөн 10-ны өдөр Парист болсон Хиймэл оюун ухааны (AI) олон улсын дээд хэмжээний гуравдугаар чуулганыг сурталчлах зорилгоор ерөнхийлөгч ийм алхам хийжээ. Үүнийг хиймэл оюуны технологи хөгжүүлэгч нэгэн иргэн бүтээсэн бөгөөд Э.Макрон цахим хуудсандаа байршуулсан бичлэгийн төгсгөлд өөрөө гарч ирээд “Маш сайн хийсэн бичлэг байна. Бас их хөгжилтэй юм. Бид эрүүл мэнд, эрчим хүч, нийгмийг өөрчилсөн хиймэл оюун ухааны тусламжтайгаар шинэ сайхан зүйл бүтээж чадна. Тиймээс Франц улс хиймэл оюуны хувьсгалын гол цөм нь байх ёстой” гэжээ. Бичлэгийг цахим сүлжээнд хоёрхон өдрийн дотор таван сая хүн үзсэн байна. Э.Макрон энэ талаар TF1 телевизэд өгсөн ярилцлагадаа “Бид ойрын хэдэн жилийн хугацаанд хиймэл оюун ухааны салбарт 109 тэрбум еврогийн хөрөнгө оруулалт хийнэ” гэжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.