Зарим чиглэлээр мэргэшсэн иргэдийг ахлагч, офицероор ажилд авна
Чихэнд чимэгтэй
2025-02-12
Цагдаагийн ерөнхий газраас цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагад эрүүл мэнд, санхүү, сантехник, цахилгаан болон радио холбоо, мэдээлэл технологи, сэтгэл зүйн чиглэлээр мэргэшсэн иргэдийг ажилд авах зарыг өнөөдөр нийтэллээ. Тодруулбал, бүрэн дунд болон түүнээс дээш боловсролтой иргэдийг ахлагчийн, дээрх тусгай мэргэшлийг зэмшсэн иргэдийг офицерийн албан тушаалд дээрх байгууллагуудад томилон ажиллуулах юм байна. Улмаар сонгон шалгаруултад оролцох иргэдийн хүсэлт, холбогдох баримт бичгийг энэ сарын 3-27-ны хооронд хүлээн авах ажээ. Иргэд цахимаар бүртгүүлэхдээ холбогдох бичиг баримтыг нэгтгэн хавсаргана. Дэлгэрэнгүйг энд дарж үзнэ үү.
Гэрэл зургийг: Цагдаагийн ерөнхий газар.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.