images

“Хакүхо цом” тэмцээнд Монголын өсвөрийн найман сүмоч өрсөлдлөө

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2025-02-12


   Японы нийслэл Токио хотын "Рёогокү Кокүгикан" ордонд энэ сарын 11-нд мэргэжлийн сүмогийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит "Хакүхо цом" олон улсын сүмо бөхийн өсвөрийн аварга шалгаруулах 15 дахь удаагийн тэмцээн боллоо. Тэмцээнд Монгол, Япон, Украин, Тайвань, Тайланд, Узбекистан, Гүрж, Америк, Хонконг, Бразил, Өмнөд Солонгос, Польш, Киргизстан, Шотланд, Азербайжаны 1100 гаруй хүүхэд өрсөлдөв. Монголоос шигшээ багийн найман хүүхэд Японыг зорьж очин багийн барилдаанаас мөнгөн медаль хүртсэн бол хувийн барилдаанаас хоёр нь мөнгөн медаль авчээ. Мөн Японд суралцдаг монгол хүүхдүүд тэмцээнд амжилттай оролцов. Найман насны ангилалд болдог энэ тэмцээний тавдугаар ангилалд өнгөрсөн жил хүрэл медаль хүртсэн Т.Чилүгэн өнөө жил 13-15 насны ангилалд хоёр насаар ах хүүхдүүдтэй барилдан түрүүлжээ. Тэрбээр Тоттори мужийн "Жохокү" ахлах сургуульд бүтэн тэтгэлэгтэй суралцаж байгаа бөгөөд 2023 онд Нийслэлийн 13 дугаар сургуульд сурч байхдаа мөн тэмцээнээс хүрэл медаль хүртэж байсан юм. Тэгвэл өнгөрсөн жил тэмцээнийг зохион байгуулагчдын нэрэмжит шагнал хүртсэн Ө.Хашмаргад энэ удаа хүрэл медаль хүртлээ. Энэ жилийн тэмцээнд түрүүлсэн хүүхдүүдийн шагналыг макүүчи зиндааны бөхчүүд болох Атамифүжи, Такэрүфүжи, Хакүоха нар гардуулсан юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.