Азийн өвлийн наадам: Долоон улсын тамирчид медаль хүртээд байна
Анд нөхдийн мэдээ
2025-02-13
Хятадын Харбин хотод Азийн өвлийн спортын наадам эхлээд 10 хоног өнгөрч байна. Наадамд 34 орны 1275 тамирчин 11 спортын 64 төрөлд өрсөлдөж байгаа бөгөөд одоогийн байдлаар долоон улсын тамирчид медаль хүртээд байгаа юм. Үүнд, Хятадын баг 79, Өмнөд Солонгос 37, Япон 27, Казахстан 15, Узбекистан, Хойд Солонгос, Тайвань, Тайландын тамирчид тус бүр нэг медаль хүртжээ. Харин манай улсаас түүхэндээ хамгийн олон буюу 35 тамирчин оролцсон ч хараахан медаль авсангүй. Монгол улс 1986 оны анхны Азийн өвлийн наадмаас эхлээд бүгдэд нь тасралтгүй оролцож нийтдээ долоон медаль авсан түүхтэй. Харбины Азийн наадам маргааш өндөрлөнө.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.