Морин хуурын чуулга Чехэд үнэ төлбөргүй тоглоно
Чихэнд чимэгтэй
2025-02-13
Монгол улсын Соёлын элч, "Чингис хаан" одонт Морин хуурын чуулга ирэх гуравдугаар сарын 12-нд Чехийн Прага хотын “Рудольфинум” филармонийн тайзнаа тоглохоор боллоо. Хоёр улсын дипломат харилцааны 75 жилийн ойг тохиолдуулан хийх гэж байгаа "Монголын сайхан орон" тоглолтын тасалбарыг тус филармонийн тасалбар борлуулах цэгээс үнэ төлбөргүй түгээнэ. 1885 онд байгуулагдсан цагаасаа Чехийн хөгжмийн урлагийн нэгэн уурхай болсон "Рудольфинум"-д тус улсын филармони 1945 оноос хойш байрлаж байгаа бөгөөд их танхим нь 1000 гаруй хүний суудалтай ажээ. Чех улсад Монголын 13569 иргэн албан ёсны бүртгэлтэй амьдарч байгаагаас 2178 нь сурагч, оюутан юм. Морин хуурын чуулга Монгол улсын Соёлын элч болсноосоо хойш Франц, Австрали, Хятад, Япон, Турк зэрэг оронд тоглож, төрийн өндөр дээд түвшний айлчлалыг дагалдан явах болсон билээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.