images

Лондоны их сургуульд Монголын түүх, соёлын танхим байгуулна

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2025-02-13


   Монгол улсаас Их Британид суугаа Элчин сайд Б.Энхсүх тус улсын зохиолч, монгол судлаач Жон Мэн, Лондоны их сургуулийн Дорно дахин, Африк судлалын сургуулийн профессор Ларс Лааман, тус сургуулийн Манж хэлний нийгэмлэгийн ерөнхийлөгч Самуэл Харди нарыг хүлээн авч уулзсан байна. Тэд ирэх тавдугаар сард Лондоны их сургуульд зохион байгуулах Монгол судлалын бага хурлын тухай ярилцсанаас гадна тус сургуульд Монголын түүх, соёлын тусгай танхим байгуулах талаар санал солилцжээ. Мөн зохиолч Жон Мэний бичсэн "Conquering the North" номын баярыг хамтран зохион байгуулахаар болжээ. Тэрбээр "Хойдыг байлдан дагуулсан нь: Монгол, Хятад, Оросын 2000 жилийн зөрчилдөөн" номоо "One Publishing" хэвлэлийн газарт хэвлүүлэн ирэх оны тавдугаар сарын 1-нд гаргах гэж байгаа аж. Э.Мэн "Хубилай хаан" номоо Элчин сайдад дурсгасан бөгөөд тэрбээр Монголын эзэнт гүрний түүх, Чингис хааны амьдралын талаар гүнзгий судалж 20 гаруй бүтээл туурвисан юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.