images

Лука Дончич шинэ нутагтаа хагас сая доллар хандивлав

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2025-02-13


   Хойд Америкийн сагсан бөмбөгийн лигийн солилцооны цонх хаагдахын өмнө “Dallas Mavericks” баг тэргүүн тоглогч Лука Дончичоо “Los Angeles Lakers”-ийн Энтони Дэвистэй сольсон билээ. Тухайн үед бэртлийн улмаас завсарлага авсан байсан Л.Дончич даваа гарагт “Los Angeles Lakers” багийн тоглолтод анх удаа орж 23 минут тоглохдоо 14 оноо авсан юм. Улмаар түүний баг “Utah Jazz” багийг 132:113 онооны харьцаатайгаар хожсон билээ. Л.Дончич эхний минутад л хоёр дахь удаагаа бөмбөг шидэхдээ гурван оноо авсан бөгөөд тоглолтын туршид таван удаа самбараас бөмбөг авч, дөрвөн удаа ашигтай дамжуулжээ. Түүний хөл бүрэн эдгэрээгүй байгаа тул гурвын шугамаас долоо шидэхдээ нэг удаа оруулсан байна. Шинэ багт ирснээрээ тэрбээр Өмнөд Калифорниа мужийн оршин суугч болж байгаа тул өнгөрсөн сард гарсан түймрийн хохирлыг арилгахад зориулж 500 мянган доллар хандивлажээ. Л.Дончич “Dallas Mavericks” багт байхдаа Хойд Техасын буяны байгууллагуудад их хэмжээний хандив өгч олны талархлыг хүлээдэг байсан юм. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.