images

Хятад: Хуурамч цасаар сурталчилгаа хийсэн жуулчны бааз уучлал гуйв

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2025-02-13


   Өвлийн улирлын үзэсгэлэнт байгалиараа алдартай Хятадын Сычуань мужийн “Snow Village” жуулчны бааз Сар шинийн баярын үеэр жуулчдад зориулж хөдөөгийн нэгэн тосгоныг өргөн хүрээнд сурталчилжээ. Ингэхдээ цав цагаан цасанд дарагдсан тосгоныг гэрэл зургаар үзүүлсэн нь бодит байдал дээрээ хуурамч сурталчилгаа байсанд жуулчид ихээр бухимдсан байна. Хятадын Шинэ жилийн баярын үеэр цаг агаар дулаан, цас хайлсан байсан тул тус жуулчны бааз цасны оронд хөвөн, савантай усны хөөс зэргийг дэвсэж хуурамч цас бий болгосон байжээ. Тосгоныг зорьж очсон жуулчид үүнд ихэд бухимдаж “Цас харах гэж иртэл хөвөн, хөөс үзүүлсэн” хэмээн хуурамч цасны гэрэл зургийг дэлгэж, цахим сүлжээгээр шүүмжилсэн байна. Ийм шүүмжлэл гарангуут жуулчны бааз “WeChat”-аар дамжуулан олон нийтээс уучлал гуйж, тосгон дахь үйл ажиллагаагаа түр зогсоох шийдвэр гаргасны зэрэгцээ цаг агаар дулаарч цас хайлсан тул ийм арга хэрэглэхээс өөр аргагүй болсноо учирлаад жуулчдын мөнгийг буцааж өгнө гэдгээ мэдэгджээ. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.