Багахангай дүүргээс Хөшигийн хөндий рүү 102 км төмөр зам тавина
Чихэнд чимэгтэй
2025-02-13
Улаанбаатар хотын Багахангай дүүргээс Хөшигийн хөндийн чиглэлд төмөр зам тавих ажлыг Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар эцэслэн шийдвэрлэлээ. Ирэх сарын 20-ноос эхлэн нийт таван сарын хугацаанд үргэлжлэх төмөр замын ажилд шаардлагатай хөрөнгийг “Монголын төмөр зам”, “Тавантолгой төмөр зам” компаниудын 2024 оны цэвэр ашиг, 2025 оны хөрөнгө оруулалтаар шийдвэрлэхээр болжээ. Шинэ төмөр замд эхний ээлжинд 850 тэрбум төгрөг шаардагдах тооцоо гарсан байна. Төслийн хүрээнд Улаанбаатар хотод байгаа ачаа тээврийн бүх терминалыг Хөшигийн хөндий рүү нүүлгэх ажээ. Шинэ төмөр зам нь “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Багахангай өртөөнөөс салаалж, Төв аймгийн Сэргэлэн сумын нутгаар дайран Хөшигийн хөндий хүртэл 87.2 км, Хөшигийн хөндий-Шувуун фабрикийн чиглэлд 15.6 км, нийт 102 км үргэлжилнэ. Гурван өртөө, дөрвөн зөрлөгтэй төмөр замыг наймдугаар сарын 20 гэхэд барьж дуусгахаар төлөвлөжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.