images

“Тесла” компани Шанхайд шинэ үйлдвэр нээв

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2025-02-13


   АНУ-ын автомашин үйлдвэрлэгч “Тесла” компани Хятадын зах зээлд хүрээгээ тэлсээр байна. Шанхай хотын чөлөөт худалдааны Лин-гань онцгой бүсэд шинэ мега үйлдвэрээ өнгөрөгч мягмар гарагт нээж “Megapack” баттерей үйлдвэрлэж эхэллээ. Их хэмжээний энерги хуримтлуулдаг дэвшилтэт технологийн “Megapack” баттерей нь нэг ширхэгтээ 3900 кВт цэнэг хураадаг бөгөөд ийм цэнэгээр Tesla Model 3” автомашиныг жолоодон 39 мянган км замыг туулж болох ажээ. Шанхай хотод 200 мянган м.кв талбайг хамарсан үйлдвэр барихад тус компани 1.45 тэрбум юань буюу 200 сая долларын хөрөнгө оруулсан байна. Тус үйлдвэр жилд 10 мянган ширхэг “Megapack” баттерей үйлдвэрлэх хүчин чадалтай юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.