Унаач хүүхдүүд болон уяачдын 2024 оны чансаа гарчээ
Чихэнд чимэгтэй
2025-02-13
Монголын морин спорт, уяачдын холбоо энэ сарын 10-ны өдөр хуралдаж, 2024 оны өндөр чансаатай уяач, унаач хүүхэд, азарга, их нас, сонгомол дээд насны морьдыг танилцууллаа. Үүнээс өндөр чансаатай есөн уралдаанч хүүхдийн жагсаалтыг Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн харьяат Г.Хаш-Эрдэнэ улсын наадмын хоёр айраг, бүсийн наадмын нэг түрүү, зургаан айрагтайгаар тэргүүлсэн байна. Удаах байранд Багахангай дүүргийн харьяат С.Өлзийхүү улсын хоёр айраг, бүсийн хоёр түрүү, дөрвөн айргаар, Төв аймгийн Батсүмбэр сумын харьяат Н.Билэгсайхан улсын нэг түрүү, нэг айраг, бүсийн хоёр түрүүгээр тус тус шалгарчээ. Харин өндөр чансаатай есөн уяачийн жагсаалтыг Хан-Уул дүүргийн харьяат М.Алтан-Очир, Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул О.Батбилэг, Дундговь аймгийн Хулд сумын уугуул Б.Лхагва-Очир нар тэргүүлсэн байна. Түүнчлэн 2024 оны чансаа өндөр азарганы эхний гурван байранд Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын уугуул Д.Отгонлхагвын солонго хүрэн, Булган аймгийн Гурванбулан сумын уугуул С.Гал-Эрдэний нандин халзан, Орхон аймгийн Баян-Өндөр сумын уугуул Ч.Батжаргалын зээрэн зээрд нар тус тус шалгарчээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.