Итали: Дэлхийн тусгай Олимпын өвлийн наадам эхлэхэд 24 хоног үлдлээ
Чихэнд чимэгтэй
2025-02-13
Дэлхийн 103 орны, 1500 гаруй тамирчин спортын найман төрлөөр өрсөлдөх тусгай Олимпын өвлийн наадам Италийн Турин хотод эхлэхэд 23 хоног үлдлээ. Тус Олимп 2020 онд ОХУ-ын Казань хотод зохиогдох байсан боловч цар тахлын улмаас хойшилсоор энэ жил товлогдсон байна. Манай улсаас энэ удаагийн тэмцээнд 24 тамирчин, есөн багш дасгалжуулагч, эмч гээд нийт 40 хүний бүрэлдэхүүнтэй спортын зургаан төрөлд оролцохоор жилийн өмнөөс бэлтгэлдээ ороод байгаа юм. Манай тамирчид уулын цана, снөүбоард, бүжгийн төрөлд анх удаа оролцох гэж байгаагаар онцлогтой. Монголын тамирчид өмнө нь 2023 оны зургаадугаар сард Германд болсон зуны наадмаас 25 медальтай ирсэн түүхтэй. Дашрамд дурдахад, Тусгай Олимпын өвөл, зуны наадам нь дөрвөн жилд нэг удаа болдог спортын болон хүмүүнлэгийн хамгийн том хөдөлгөөн бөгөөд 196 улсыг эгнээндээ нэгтгэжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.