"Төрийн банк" 2024 оны цэвэр ашгаасаа ногдол ашиг тараана
Чихэнд чимэгтэй
2025-02-18
"Төрийн банк" 2024 оны цэвэр ашгаасаа нэгж хувьцаанд 63.70 төгрөгөөр тооцож, хуваарилахаар болжээ. Банкны Төлөөлөн удирдах зөвлөл энэ сарын 14-ний өдөр хуралдаж, ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалтыг 2025 оны хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын бүртгэлийн өдрөөр тогтоон шийдвэрлэсэн байна. Улмаар ногдол ашгийг дөрөвдүгээр сарын 30-ны өдрийн дотор Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвөөр дамжуулан хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулахаар болжээ. Тус банк 2023 оны татварын дараах цэвэр ашгаас нэгж хувьцаанд 66.20 төгрөг, нийт 49.9 тэрбум төгрөгийн ногдол ашиг хуваарилж байв.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.