Энэтхэгийн соёл, гар урлалын үзэсгэлэн Дүрслэх урлагийн музейд гарна
Чихэнд чимэгтэй
2025-02-18
Монгол, Энэтхэг улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой энэ жил тохиож буй. Энэ хүрээнд Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд "Энэтхэгийн соёл, гар урлал” сэдэвт үзэсгэлэнг энэ сарын 21-нээс гуравдугаар сарын 1-нийг хүртэл дэлгэх гэж байна. Дүрслэх урлагийн музейн сан хөмрөгт хадгалагдаж буй Энэтхэгийн урлагийн бүтээлүүдээс толилуулах энэ үзэсгэлэнг Монгол улсад суугаа Энэтхэгийн элчин сайдын яам, "Шадар түшээ-Соёлын элч" сан хамтран зохион байгуулах ажээ. Энэтхэг улс нь эрт цагаас нэхмэл, гоёмсог алтан хоргой, хөвөн, ноосон эдлэл, зааны яс, зандан модон сийлбэр, төмөрлөгийн янз бүрийн ажиллагаатай нарийн дархны эдлэл, лакан эдлэл зэрэг олон төрлийн урлалаараа алдартай билээ. Энэтхэгийн гар урлалын мастеруудын цөөнгүй бүтээл манайд хадгалагдаж буй бөгөөд Дүрслэх урлагийн музей 1969 онд Улаанбаатар хотод гарсан Энэтхэгийн гар урлалын үзэсгэлэнгээс 96 үзмэрийг сонгон гадаад урлагийн сан хөмрөгтөө худалдаж авч байжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.