Монголын боксын шигшээ багийг Кубын иргэн дасгалжуулна
Чихэнд чимэгтэй
2025-02-18
Монголын боксын үндэсний шигшээ багийг Куба улсын иргэн Рубен Пинейро Санчес дасгалжуулахаар боллоо. Тэрбээр зургаан сарын хугацаатай ахлах дасгалжуулагчийн гэрээ байгуулсныг Монголын боксын холбооноос өчигдөр мэдээлэв. Р.Санчес шинэ ажилдаа хэдийнэ орсон бөгөөд тэрбээр өмнө нь Монголын боксчидоос Олимпын аварга Э.Бадар-Уугантай хамт бэлтгэл сургуулилт хийж байжээ. Эдүгээ Австралид амьдардаг тэрбээр төрөлх нутагтаа байхдаа боксын спортоор 10 гаруй жил хичээллэжээ. Мөн Кубын үндэсний их сургуульд спортын шинжлэх ухаан, соёл судлалын чиглэлээр 10 жил суралцсан байна. Улмаар боксын клуб нээн ажиллуулж, үндэснийхээ шилдэг тамирчдыг 20 жилийн турш бэлтгэжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.