Японд амьдардаг гадаадын иргэдийг хятад, вьетнам, солонгосчууд тэргүүлж байна
Анд нөхдийн мэдээ
2025-02-19
Японд гадаадын аль улсын иргэд хамгийн олноор амьдардгийг тогтоосон судалгааны дүн саяхан гарчээ. Япон дахь гадаадын ажилчдын JP MIRAI порталын статистик мэдээгээр 2024 онд энэ жагсаалтыг Хятадын иргэд тэргүүлжээ. Өөрөөр хэлбэл тус улсад өнгөрсөн оны байдлаар 844,187 хятад хүн албан ёсоор оршин сууж байсан байна. Удаах байранд вьетнамчууд (600,348), гуравдугаарт солонгосчууд (411,043) орсон бол Филиппин (332,293), Бразил (212,325), Балба (206,898), Индонезийн (173,813) иргэд удаалжээ. Жагсаалтыг цааш танилцуулбал дараах байдалтай байна:
8. Бирм. 110,306
9. Тайвань. 67,277
10. АНУ. 64.842
11. Тайланд. 63,689
12. Шри Ланка. 56,179
13. Энэтхэг. 51,345
14. Перу. 49,247
15. Бангладеш. 31.536
Гэрэл зургийн эх сурвалж. “Global Times”
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.