Перугийн цагдаа нар тусгай ажиллагаандаа Валентины баярыг ашиглажээ
Анд нөхдийн мэдээ
2025-02-19
Кокаин зэрэг мансууруулах бодисын хууль бус наймаагаараа алдартай Перу улсын цагдаа нар Гэгээн Валентины баярын өдрөөр хүүхэлдэйн баг өмсөж, баярын бэлэг хүргэгчийн дүрээр хар тамхины наймаачны байранд нэвтрэн гэмт хэрэгтнүүдийг баривчилсан байна. Тус улсад Валентины баяраар залуус хайртай хүндээ хүүхэлдэйн багтай ирж бэлэг өгдөг заншлыг цагдаа нар ийнхүү ашиглажээ. Энэ талаарх дүрс бичлэгт хар тамхины наймаачны гэрийн үүдэнд бамбаруушийн баг өмссөн цагдаа ирэн хаалга тогшоод бэлэг хүргэж ирсэн болохоо хэлж, хаалга онгойнгуут дайран орж сэжигтнийг баривчилж буй дүр зураг буужээ. Уг ажиллагааг явуулсан цагдаа нар нь Зул сарын баяр, Гэгээн Валентины баяр зэрэг онцгой өдрүүдээр ийм байдлаар биеэ өнгөлөн далдалж тусгай ажиллагаа явуулдаг цагдаагийн "Ногоон отряд"-ын гишүүд байсан байна. Энэ удаагийн тусгай ажиллагааны үеэр цагдаа нар сэжигтэн гэрийн шал болон орон доороо кокаин хадгалж байсныг илрүүлэн 1700 уут кокаин, марихуан хураан авчээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.