Өмнөд Солонгосоос авсан хими эмчилгээний таван төрлийн тариаг ХСҮТ-д өгнө
Чихэнд чимэгтэй
2025-02-19
Эрүүл мэндийн яамнаас Өмнөд Солонгос болон бусад улсуудтай нэг эх үүсвэрийн чанарын баталгаатай эм, эмийн бүтээгдэхүүнийг хямд үнээр авах хэлцлийг эхлүүлээд байгаа билээ. Энэ хүрээнд таван нэр төрлийн хими эмчилгээний тариаг Өмнөд Солонгосын "Korean United Pharma" компаниас авчээ. Эхний ээлжид тус тариаг Хавдар судлалын үндэсний төвд өгч, тэнд эмчлүүлж буй иргэдэд хэрэглүүлэх бөгөөд цаашид улсын хэмжээнд хавдрын хими эмчилгээ хийж буй бүх эмнэлэгт нэвтрүүлэхээр болсон байна. Тариаг манай улсад өвчлөлөөрөө эхний тавд бичигдэж буй ходоод, уушги, умайн хүзүү, улаан хоолой, хөхний хавдартай иргэдийн эмчилгээнд ашиглана. Дашрамд дурдахад, улсын хэмжээнд эмнэлгүүдэд 40 гаруй нэр төрлийн хавдрын эм хэрэглэж байгаагийн 23 нь хими эмчилгээний эм тариа бөгөөд ХСҮТ-д жилд дунджаар 1200-1300 хүн 8000 гаруй удаагийн давтан эмчилгээнд хамрагддаг байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.