images

Сингапур улс тусгаар тогтнолын баяраа угтаж иргэддээ хишиг хүртээнэ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2025-02-19


   Сингапурын ерөнхий сайд бөгөөд Сангийн сайд Лоуренс Вонг 2025 оны төсвийн тухай илтгэлдээ 21-ээс дээш насны иргэдэд 600 сингапур доллар, 80-аас дээш насныханд 800 сингапур долларын ваучер олгох болсноо мэдэгджээ. Тус улсын тусгаар тогтнолынхоо 60 жилийн ойд зориулсан SG60 ваучер нь улс орны хөгжилд нийт ард иргэдийн оруулсан хувь нэмрийг үнэлж, хөгжлийн үр шимийг хүртээх зорилготой болохыг ерөнхий сайд онцолжээ. Энэ мөнгийг 3 сая орчим хүнд олгохоор төлөвлөж байгаа бөгөөд нийт төсөв нь 2,02 тэрбум сингапур доллар болж байгаа аж. SG60 ваучераар хоол хүнс, өдөр тутмын хэрэгцээт зүйлс худалдан авах боломжтой бол өрх бүрт 800 сингапур долларын үнэ бүхий CDC ваучер олгоно. Бас 12 ба түүнээс доош насны хүүхэдтэй өрх болон 13-20 насны залуучуустай өрх бүрт 500 сингапур долларыг боловсролын зардалд зориулан олгохоор болсон байна. Харин зарим улс төрч үүнийг сонгуульд угтсан ажил гэж үзэж байна. Тус улс ирэх 11 дүгээр сард бүх нийтийн сонгууль явуулна. 

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.