Япон улс нэг сарын дотор гадаадаас 3,78 сая жуулчин авчээ
Анд нөхдийн мэдээ
2025-02-20
Өнгөрсөн нэгдүгээр сард Японд аялсан гадаадын жуулчдын тоо түүхэн дээд амжилт тогтоосныг тус улсын Үндэсний аялал жуулчлалын товчоо өчигдөр зарлалаа. Японд өнгөрсөн сард гадаадын 3,781,200 иргэн жуулчилсан бөгөөд энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс даруй 40.6 хувиар өссөн үзүүлэлт төдийгүй нэг сарын дотор хамгийн олон жуулчин хүлээж авсан дээд амжилт болжээ. 2024 оны 12 дугаар сард Японд ирсэн гадаадын жуулчны тоо 3,489,800-д хүрсэн нь түүхэн өндөр үзүүлэлт байв. Өнгөрсөн сард Хятад болон Азийн бусад оронд Сар шинийн баяр тохиосон нь Японыг зорих жуулчдын тоо ийнхүү огцом нэмэгдэх шалтгаан болжээ. Нэгдүгээр сард хилийн чанадаас Японд хамгийн олноор ирсэн гадаадын иргэд нь хятадууд бөгөөд тэдний тоо бараг нэг сая буюу 980,300 болсон бол удаад нь Өмнөд Солонгос (967,100), Тайвань (593,400) орсон байна.
Гэрэл зургийн эх сурвалж: yomiuru.co.jp
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.