Хавай: 74 настай шувуу ангаахайтай болов
Чихэнд чимэгтэй
2025-02-20
Дэлхийн хамгийн өндөр настай шувуу хэмээн алдаршсан Хавай арлын Үндэсний дархан цаазат газрын Виздом хэмээх шувуу өндөг гаргасан нь хагарч ангаахай болсон талаар “USA Today” сонин мэдээлэв. 74 настай хар нуруут альбатрос шувуу дөрвөн жил огт өндөг гаргалгүй байсныхаа дараа буюу өнгөрсөн оны 12 дугаар сард өндөглөсөн бөгөөд хоногоо гүйцээн гарч ирсэн ангаахайг эцэг, эх хоёр нь хамт асарч байгаа хэмээн тус сонин бичжээ. 1956 онд буюу таван настай байхдаа анх удаа өндөглөсөн Виздом өнөөг хүртэл 60 гаруй өндөг гаргасны 30 нь шувуу болж бойжсон гэнэ. Гэхдээ энэ удаагийнх нь юу юунаас илүү онцгой бөгөөд учир нь зэрлэг шувуу ийм өндөр настайдаа өндөг гаргаж ангаахай болгосон тохиолдол дэлхийд байхгүй юм.
Гэрэл зургийн эх сурвалж: “Reuters” агентлаг.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.