images

NВА-гийн сагсан бөмбөгчин Демаркус Казинс ирэх сард Монголд ирнэ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2025-02-20


   Монголын сагсан бөмбөгийн дээд лигийн "Сэлэнгэ Бодонс" багтай гэрээ байгуулсан Хойд Америкийн сагсан бөмбөгийн лигийн (NBA) тамирчин Демаркус Казинс өчигдөр цахим хуудсаараа дамжуулан тун удахгүй Монголд ирэхээ мэдэгджээ. Харин түүнийг ирэх сарын 7-ны өдөр Монголд ирж, 19:30 цагаас UG Arena ордонд болох шүтэн бишрэгчдийн арга хэмжээнд шууд оролцохыг "Сэлэнгэ Бодонс" багийн эзэн Л.Наранбаатар баталсан байна. "Сэлэнгэ Бодонс" баг өнгөрсөн удаа “Бодонс спорт менежмент” компаниараа дамжуулан NBA-гийн хэд хэдэн тоглогчийг багтаа урьж авчрах хэлцэл хийсний үр дүнд NBA-гаас 2022 онд зодог тайлсан Д.Казинсыг Монголд авчрахаар болсон юм. Өдгөө 34 настай, 211 см өндөр Д.Казинсын хувьд NBA-гийн “Denver Nuggets”, “Sacramento Kings”, “New Orleans Pelicans” зэрэг хэд хэдэн багт тоглож байсан бөгөөд АНУ-ын шигшээ багт багтаж 2014 оны Дэлхийн цом, 2016 оны Олимпоос алтан медаль авсан, NBA-гийн “All Star” шагналыг дөрвөн удаа хүртсэн шилдэг тамирчин юм. Д.Казинс Монголын дээд лигт "Сэлэнгэ Бодонс" багийн 15 дугаартайгаар тоглоно. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.