images

Хятад: Ууланд авирахад тусалдаг робот бүтээжээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2025-02-20


   Далайн түвшнээс дээш 1500 метрийн өндөр, 7000 гаруй гишгүүртэй Хятадын Тайшан нурууны бүсэд ууланд авирахад туслах робот бүтээж туршиж үзжээ.Синьхуа агентлагийн мэдээлснээр, өнгөрсөн сарын 29-нд буюу хаврын баяраар хиймэл оюун ухаант (AI) 10 ширхэг роботыг тус уулын замд ашиглаж эхэлсэн байна. “Taishan Cultural Tourism Group болон Shenzhen Kenqing Tech” компани хамтран бүтээсэн уг робот нь ойролцоогоор 1.8 кг жинтэй бөгөөд явган хүн ​​бэлхүүс, гуяндаа бэхэлж хэрэглэнэ. Хиймэл оюунтай алгоритмууд нь хүний хөдөлгөөнийг зөв мэдэрч ууланд авирах үед хөлний ачааллыг бууруулдаг аж. Туршилтын нэг долоо хоногийн хугацаанд 200 орчим явган аялагч роботыг 60-80 юанийн үнээр түрээслэн хэрэглэж үзсэн бөгөөд одоогоор аялагчид сэтгэл хангалуун байна. Шаньдун мужийн Жинань хотоос ирсэн жуулчин 68 настай Ли Чендэ "Роботыг биедээ бэхлээд уул өөд өгсөхөд урдаас хүн хөтөлж яваа юм шиг биед амар байсан" гэжээ. Робот одоогоор туршилтын шатанд байгаа бөгөөд ирэх сарын эхээр бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.