Арилжааны таван банк АТМ-ын шимтгэлээ 100 төгрөг болгов
Чихэнд чимэгтэй
2025-02-20
Төрийн банк, Голомт банк, Худалдаа хөгжлийн банк, Капитрон банкууд хамтран бэлэн мөнгөний машин буюу АТМ-ээс мөнгө авахад суутгадаг шимтгэлийг харилцан бууруулаад байгаа билээ. Тухайлбал, Төрийн банкны картаараа Голомт банкны АТМ-ээс бэлэн мөнгө авахад 500 төгрөгийн шимтгэл авдаг байсныг 100 төгрөг болгосон юм. Тэгвэл энэ арилжааны банкуудын хамтралд Богд банк нэгдэж, өчигдөр хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зуржээ. Энэ ажил нь харилцагчдадаа илүү ойртох, бүтээгдэхүүн үйлчилгээгээ сэтгэл ханамжтай хүргэх зорилготой хэмээн Төрийн банкнаас мэдээлэв.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.