ИНЕГ-ын ажилтнууд Сингапурт туршлага судалжээ
Чихэнд чимэгтэй
2025-02-20
Монголын Иргэний нисэхийн үндэсний төвийн ажилтнууд Сингапур улсын “ST Engineering Mission Software&Service” компанид энэ сарын 9-15-ны өдрүүдэд туршлага судлаад иржээ. Мөн тус төвийн гүйцэтгэх захирал Б.Отгонсүх явсан бөгөөд хоёр талын уулзалтад Монгол улсын Засгийн газраас баримталж буй бодлого, хууль, эрх зүйн орчин болон Иргэний нисэхийн үндэсний төвийн бүтэц, зохион байгуулалт, эрхэлж буй үйл ажиллагааг танилцуулан, хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжийн талаар хэлэлцсэн байна. Харин төвийн ажилтнууд Сингапур улсын нислэгийн хөдөлгөөний удирдагчийн дадлага хийдэг программ хангамжтай танилцан, түүнийг нь ашиглах, суурилуулах, тохиргоо, засвар үйлчилгээний сургалтад хамрагджээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.