М.Бүжинлхам: Ирээдүй хамгаалагч
Чихэнд чимэгтэй
2022-11-22
Сүүлийн жилүүдэд хүн төрөлхтөн бидний гэр орон болох эх дэлхийгээ хайрлах, хамгаалах, хүмүүсийн хэрэглээнээс үүдсэн хохирол хор уршгийг бууруулах талаар дэлхийн улс орнууд, хүн бүр ихээхэн анхаарч байна. Тухайн нийгмийн хөгжил дэвшил хэн нэгэн манлайлагчийн уриалга, цуцашгүй хөдөлмөрийн нөлөө их байдаг билээ. Манай нийгэмд ч энэхүү манлайлагчид цөөнгүй. Энэхүү бүтээлээрээ бид бидний дундах “ирээдүй хамгаалагч” нэгэн эрхэм Монголчуудыг байгаль эхээ хамгаалахыг уриалж, бодит үр дүн гаргахын төлөө ямархуу хүчин чармайлт гаргаж байгаа талаар багахан судалгаа хийж, түүнийгээ та бүхэндээ танилцуулж байна. Эх дэлхийгээ хайрлах үйлсэд бусдыгаа манлайлан идэвх чармайлт гаргаж байгаа хэн бүхэн хүн төрөлхтөн, байгаль дэлхийн төлөө зүтгэж буй хүний эрхийг хамгаалагч юм. Ингээд эрлээ эхэлье.
Бид Улаанбаатар хотод үйл ажиллагаагаа явуулдаг thrift дэлгүүрээр зочлон тэдний хэсэг үйлчлүүлэгчидтэй хөнгөхөн яриа өрнүүлэв. Бидний зочид бүгд залуу үеийнхэн байсан ба тэд бүгдээрээ байгаль дэлхийдээ санаа зовж өөрсдийнхөөрөө үүнийгээ илэрхийлэн амьдралдаа хэрэгжүүлдэг залуус байлаа. Мөн тэдний ихэнх нь манай мэдээний гол баатар болох М.Бүжинлхамын үйл ажиллагаатай ямарваа нэгэн байдлаар тааралдаж байснаа онцолсон юм.
Худалдагч охин
- Сайн байна уу? Би өөрөө хуучин хэрэглэдэггүй хувцсыг дахин бүтээж шинэ болгож зардаг дэлгүүр /thrift shop/-т ажилладаг. Thrift shop-д ажиллах болсон шалтгаан маань эх дэлхийгээ хайрлах бодлоос эхэлсэн. Хувцас үйлдвэрлэхэд ус их шаарддаг ба хүрээлэн буй орчныг бохирдуулж байдаг. 2015 онд "Levi’s" брэнд 8000 литр ус зарцуулж нэг өмдийг үйлдвэрлэсэн гэх судалгаа байдаг юм билээ. Үүнийг мэдээд үнэхээр цочирдож байсан. Тэгээд үүнийг шийдэхэд миний хувь нэмэр юу байж болох вэ гэж судалсан. Олон улсын thrift shop-ын соёлыг судлаад энэ байж болох юм гэсэн бодол төрсөн.
- Дэлгүүрт ажиллаж байгаагаас өөр ямар аргаар байгаль дэлхийгээ хайрладаг вэ?
- Хувьдаа хуванцар савнаас татгалзахыг хичээдэг. Гялгар скочийг хэрэглээнээсээ хассан.
- Энэ талаар бусдад хэр нөлөөлдөг вэ?
- Мэдээж гэрийнхэндээ нөлөөлдөг. Тэд нар маань цаашаа найз нөхөд гэх мэт бусад хүрээллүүддээ нөлөөлдөг учраас нэлээн их хүрээг хамарсан гэж бодож байна. Надад хамгийн анх нөлөөлсөн хүн нь манай ээж. Том болохын хэрээр эко хэрэглээний ач холбогдлыг ойлгож, эх дэлхийгээ хайрлах сэтгэл төрж байна.
- Гялгар уутны хэрэглээ чинь хэр байдаг вэ?
- Гялгар уут бараг л хэрэглэдэггүй. Даавуун уутаа авч явдаг. Том цүнхийг бас олон зүйлсээ багтаах зорилгоор авч явдаг.
Уран зохиол сонирхдог хүү
- Сайн байна уу? Гялгар уутны хэрэглээнийхээ талаар хуваалцаач.
- Сайн байна уу? Гялгар уут нэг их хэрэглээд байдаггүй. Гэрт даавуун тор хэд хэд байдаг. Даавуун тор хэрэглэх нь илүү таалагддаг. Байгаль дэлхийд ээлтэй гэдэг утгаараа бүр ч гоё байдаг.
- Анх даавуун тор хэрэглэж эхэлсэн шалтгаан нь?
- Ээж их нөлөөлсөн байх. Бага байхаас ээж дэлгүүр гаргахдаа даавуун тор өгч гаргадаг байсан.
- Чи бусдад энэ хэрэглээнийхээ талаар юу гэж зөвлөмөөр байдаг вэ?
- Гялгар уутны хэрэглээгээ багасгаснаар мөнгө болон байгальд ээлтэй.
- Гялгар уутгүй монгол гэж сонсож байсан уу?
- Машингүй өдрөөр Фонтам дээр дуу дуулж байгааг нь харж байсан. Их идэвхтэй санагдсан. Ийм хөдөлгөөнүүд их байвал нийгэмд их нөлөөлнө гэж боддог. 10 жилийн өмнөхтэй шууд харьцуулж харж чадахгүй ч Гялгар уутгүй монгол зэрэг хөдөлгөөнүүдийн нэмэр багагүй гэж бодож байна.
- Таны хувьд иймэрхүү хөдөлгөөнд нэгдье гэж боддог уу?
- Үзэл санаа нэгдэж, зүрх сэтгэлээсээ зөв гэж бодсон тохиолдолд нэгдэнэ. Зөв гэж бодсон асуудалдаа шуудхан хэлчихдэг хүн л дээ.
- Танд хэлэх уриалга байна уу?
- Бүгдээрээ эх дэлхийнхээ төлөө гялгар уутнаасаа татгалзацгаая. Даавуун тороо үе дамжуулан хэрэглэцгээе.
Сурагч
- Гялгар уутны хэрэглээнээсээ хуваалцаач?
- Манай гэрт даавуун тор их байдаг. Тийм болохоор тэд нарыгаа түлхүү хэрэглээд явдаг.
- Эрэгтэй хүн даавуун тор үүрээд явахад нийгмээс ямар нэгэн хэвийн бус гэж хандлага илэрч байсан уу?
- Учир холбогдлыг нь бодоод энэ талаар тоодоггүй.
- Даавуун тор хэрэглэж, илүү эко хэрэглээтэй байхад чинь юу нөлөөлсөн бэ?
- Сургууль дээр маань эко код гэж зүйл гаргадаг. Энэ л хамгийн их нөлөөлдөг байх.
- Монголчуудын эко хэрэглээний талаар шүүмжлэлтэй ханддаг зүйл байдаг уу?
- Тамхи гадуур олон нийтийн газар татаад алхаад байдаг хүмүүс таалагддаггүй. Нэгд, тэдний биед муу. Хоёрт, бусдад ч гэсэн төвөгтэй.
- Хүмүүсийн энэ хандлагыг хэрхэн өөрчилбөл зүгээр бол?
- Орчин үед бол сошиал дээр контент хийх маягаар нөлөөлбөл илүү хүнд хүрэх байх.
- Энэ сэдвээр бусадтай нэгдье гэж боддог уу?
- Тийм ээ, thrift shop-оор үйлчлүүлж байгаа маань нэгдсэн нэг хэлбэр гэж бодож байна.
Өсвөр насны найз охид
- Хүмүүсийн хэрэглээний талаар юу гэж боддог вэ?
- Та хэд хэрэглээнийхээ олон зүйлсийг өөрсдөө хийсэн харагдаж байна. Яагаад ингэж хийх болсон бэ?
- Та хэд байгальд ээлтэй байх талаар Монголд уриалдаг хүн болон хөдөлгөөний талаар мэдэх үү?
- Чи өөрийн оруулж буй хувь нэмрээ юу гэж бодож байна вэ?
Гэхдээ...
Түүний эх дэлхийн төлөө, ирээдүй хойчийн төлөөх их үйлс тийм ч дардан байсангүй. Залуу хүн, эмэгтэй хүн гэдгээрээ нийгмээс ялгаварлан гадуурхагдаж, нийгэмд бугшсан асуудлыг хөндөхөд “мэргэжлийн сэтгүүлч байж эрэл хайгуул хийсэнгүй, ямар ч хэрэггүй гадаа байгаа хог сурвалжиллаа” зэрэг зэмлэлийг удирдлагуудаасаа авч байсан ба түүнийг сошиал орчинд ч үйл хэргийнх нь мөн чанарыг ухамсарлахгүйгээр буруутгах үе цөөнгүй байлаа. Эдгээр үеүдэд тэрээр хэзээ ч шантарч байсангүй харин ч хийж байгаа зүйлээ зөв гэдэгт бат итгэлтэй байсан юм.
Хэдийгээр ийм олон саад бэрхшээл түүний өмнө байгаа ч тэр идээдүй хойчийнхоо эрхийн төлөө үйл ажиллагаагаа тасралтгүй явуулсаар байна.
Иргэдийн ангилсан дахиврыг урамшуулалтай авах Дахивар авах явуулын станц /ДАЯС/ өдөрлөгийг 2022.07.22-ны байдлаар 11 удаа зохион байгуулсан. Өдөрлөгүүдийн хүрээнд нийт 21,2 тонн нүүрсхүчлийн хий /CO2/ ялгаруулах байсан дахиврыг цуглуулж боловсруулах үйлдвэрүүдэд тушаасан. Энэ нь Улаанбаатар хотын нийт оршин суугчид 34 өдөр амьсгалах СО2-той тэнцэх юм.
НҮБ-ын ДДБОС-ийн ЖТХ-ийн дэмжлэгтэйгээр Сэлэнгэ аймгийн Мандал, Төв аймгийн Бүрэн, Хэнтий аймгийн Бор-Өндөр сум, Туушин зочид буудалд төслийг хэрэгжүүлж байна. 20 гаруй байгууллагуудтай дунд хугацаанд хамтарч ажилласан.
Бид эрэл хайгуулынхаа эцэст байгаль эхээ хайрлахад уриалагч, хүний эрх хамгаалагч, залууст эерэг үлгэр дуурайлал үзүүлэгч, хүчтэй, олуулаа болохыг мэдрүүлэгч, тууштай, хичээнгүй эмэгтэйд нийт хүн төрөлхтний өмнөөс таны бидний болоод ирээдүй хойчийн төлөө хийж буй үйлсэд талархлаа илэрхийлье.
"Эмэгтэй хүний эрх хамгаалагч Зоригтон" хөрөг найрууллын уралдаанд оролцогч "Dignity" баг.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.