images

Дэлхийн оюуны өмчийн байгууллага Монголын хуш модны самарт анхаарал хандуулсан нь

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2022-11-03


     Монголын Оюуны өмчийн газрын даргын урилгаар Дэлхийн оюуны өмчийн байгууллага (ДОӨБ)-ын Ази, Номхон далайн бүсийн товчооны Хөгжлийн салбарын зөвлөх Дэвид Симмонс, олон улсын зөвлөх, эксперт Барбара Пик нарын бүрэлдэхүүнтэй үнэлгээний баг Монголд ажиллаж байна. Тэд хуш модны самрыг газарзүйн заалттай бүтээгдэхүүн болгох талаар үнэлгээ хийхээр иржээ. Үнэлгээний багийнхан Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга нартай уулзаж, хуш модны самрыг бэлтгэх, боловсруулах, эцсийн бүтээгдэхүүн болгох, экспортод гаргах үе шатны зохицуулалт, үйлдвэрлэл, экспортын зарим статистик мэдээлэлтэй танилцсан байна. Хуш модны самрыг газарзүйн заалттай бүтээгдэхүүн болгоно гэдэг нь тухайн самар ургасан газар нутгийн нэрээр бүтээгдэхүүнийг нэрлэх эсвэл тэмдэглэгээ хийнэ гэсэн үг юм. Тухайн бүтээгдэхүүн үйлдвэрлэгдсэн газрынхаа хөрс, байгаль, цаг уурын онцлогоос хамааран тодорхой чанар, нэр хүндтэй байдаг тул газарзүйн заалт нь тухайн бүтээгдэхүүний баталгаа болдог. Ийм бүтээгдэхүүний жишээгээр Францын Бордо мужид үйлдвэрлэдэг “Бордо” дарсыг нэрлэж болно.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.