Монголын говиос олдсон Равжаа Ишии гэж юу вэ?
Чихэнд чимэгтэй
2025-05-01
Монголын ШУА, Японы Окаяама шинжлэх ухааны их сургуулийн эрдэмтэд 2019 онд Монголын говиос ямар амьтных нь үл мэдэгдэх эрүүний яс олсон нь Цэрдийн галавын хожуу үеийн өмнө бүртгэгдэж байгаагүй жижиг хөхтөн амьтны зүйлийн үлдэгдэл болохыг тогтоосон өгүүлэл “Acta Palaeontologica Polonica” сэтгүүлд гарсан байна. Хамтарсан экспедицийн олсон нэг см хэмжээтэй тэр үлдэгдлийг эрдэмтэд нарийвчлан судалж тодорхойлолт хийгээд энэ зүйлийг Равжаа Ишии хэмээн нэрлэжээ. Энэ нь Говийн V ноён хутагт Данзанравжаа, Японы байгалийн шинжлэх ухааны Хаяашибара музейн захирал асан Кэничи Ишии нарын нэрийн нийлмэл юм. К.Ишии нь Монгол, Японы шинжлэх ухааны хамтарсан судалгааг өргөжүүлэн хөгжүүлэхэд их үүрэг гүйцэтгэсэн хүн билээ.
Эрдэмтэд эхний шинжилгээгээрээ тус олдворыг Zhelestidae гэж нэрлэдэг эртний хөхтөн амьтны шинэ зүйл гэж үзсэн байна. Биеэр хулганын хэмжээтэй энэ амьтныг тэнгисийн эргээр амьдардаг байсан гэж үздэг бөгөөд шинэ олдвор эртний хөхтөн амьтдын төрөл, зүйлийн хүрээг тэлж буй аж. Учир нь, олдворыг шинжлэхэд араа шүд нь бусад төрлийн амьтныхаас өндөр, эрүү нь өвөрмөц хэлбэртэй байсан буюу энэ ялгаа нь шинэ зүйл гэж үзэхэд хүргэжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.