Гималайн нуруу дэлхийн дулааралд өртөж байгааг анхааруулжээ
Анд нөхдийн мэдээ
2025-04-23
Гималайн нурууны бүс нутагт энэ жил хамгийн бага цас орсныг Балбын нийслэл Катманду дахь Олон улсын уулын спортын нэгдсэн хөгжлийн төв (ICIMOD)-ийн тайланд дурдсан байна. Зөвхөн цасны хэмжээ төдийгүй цас орсны дараа хайлах хүртлээ газар дээр байх тогтвортой байдал нь жилийн дундажтай харьцуулахад 23.6 хувиар буурсан болохыг судлаачид онцолжээ. Афганистанаас Мьянмар хүртэл үргэлжилсэн Хиндукуш-Гималайн нуруу нь Хойд мөсөн туйл болон Антарктидын дараа орох дэлхийн хамгийн их мөс, цасан бүрхүүлтэй бүс бөгөөд 2 тэрбум орчим хүн тус бүс нутгийн цэнгэг уснаас хамааралтай байдаг. Хэрэв энэ үзэгдэл цаашид гурван жил дараалан үргэлжилбэл хүмүүсийн ундны усны аюулгүй байдал алдагдана гэж тус тайланд дурджээ. Цасан бүрхүүлийн хэмжээ тасралтгүй буурах нь гол мөрний урсац багасах, гүний усны хамааралд орох, ган гачиг болох эрсдэл нэмэгдэнэ. Тиймээс цаашид Афганистан, Бангладеш, Бутан, Хятад, Энэтхэг, Мьянмар, Балба, Пакистан зэрэг хөрш орнуудтай хамтран ажиллах шаардлагатай байгааг ICIMOD мэдэгдэв. Эдгээр улс орнууд усны менежментийг сайжруулах, ган гачигт бэлэн байдлаа бэхжүүлэх, хамтран эзэмшдэг голын сав газруудад сэрэмжлүүлэх системийг бий болгоход хамтран ажиллах шаардлагатай байгааг онцолжээ. ICIMOD-ын ерөнхий нарийн бичгийн дарга Пема Гьямачо хэлэхдээ "Энэ үзэгдлээс сэргийлэхийн тулд урт хугацааны бодлогын өөрчлөлт хийх шаардлагатай байна" гэсэн байна. Мөн өнгөрсөн оны дөрөвдүгээр сард нийтэлсэн Дэлхийн цаг уурын байгууллагын тайланд дурдсанаар, 2023 оны байдлаар гадаргын температурын өсөлт, мөсөн голын хайлах үзэгдэл, далайн түвшний өсөлт зэрэг нь Ази тивд хамгийн өндөр байгаа нь тогтоогдсон бөгөөд 1961-1990 оны хооронд дэлхийн дулаарал Ази тивд хамгийн хурдтай явагдаж байгааг анхааруулжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.