10 баримт: Цөмийн хөдөлгүүр ба шумбагч онгоц
10 баримт
2024-12-05
1. Цөмийн шумбагч онгоцыг 30 жил цэнэглэхгүйгээр эрчим хүчээр хангахад ердөө дөрвөн кг уран шаардлагатай.
2. Цөмийн шумбагчийн реактор 90% ба түүнээс дээш хэмжээний уран-235 изотоп бүхий өндөр баяжуулсан уран хэрэглэдэг.
3. Реактор дахь цөмийн задрал буюу гинжин урвал нь асар их хэмжээний энерги үүсгэдэг бөгөөд нэг кг уран-235-ын задралаас үүсэх эрчим хүч ойролцоогоор 24 сая киловатт/цаг болно.
4. Цөмийн реакторын ашиглалтын үзүүлэлт маш өндөр тул түлшийг солих бараг шаардлагагүй.
5. 20-30 жил түлшээ солих шаардлагагүй байдаг нь цөмийн шумбагч онгоцыг урт хугацаанд үүрэг гүйцэтгэх бололцоотой болгодог.
6. Ашиглалтаас гарсан шумбагчийг устган бүрэн аюулгүй болгох зардал 2004 онд дөрвөн тэрбум доллар байв.
7. Дэлхийн анхны цөмийн шумбагч онгоц “USS Nautilus”-ыг АНУ-д бүтээн 1954 онд ашиглаж эхэлжээ. “Nautilus” гэдэг нь Жюль Верний “Усан доогуур 20 мянган бээр аялсан нь” зохиолд гардаг шумбагч онгоцны нэр юм.
8. Өнөөдөр дэлхийд цөмийн шумбагч онгоц бүтээх бололцоотой 6 орон бий нь АНУ, ОХУ, Их Британи, Франц, Хятад, Энэтхэг бөгөөд Бразил улс анхны шумбагч онгоцоо Францтай хамтран бүтээж 2018 онд ашиглалтад оруулсан бол Пакистан, Иран улсууд энэ чиглэлд судалгаа хийж байна.
9. ОХУ өөрөө явагч буюу автомат жолоодлоготой цөмийн шумбагч онгоц “Посейдон”-ыг 2027 онд ашиглалтад оруулахаар ажиллаж байна.
10. Цөмийн хөдөлгүүр ийм өндөр хүчин чадалтайн улмаас шумбагч онгоц дурын хугацаагаар усан доогуур үүрэг гүйцэтгэж чадах боловч багийн хүнсний хангамж, засвар үйлчилгээ авах шаардлага нь энэ бололцоог хязгаарладаг.
Зураг дээр: “USS Nautilus” шумбагч онгоц.
Зургийн эх сурвалж: www.wikipedia.org
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.